Төв цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааны тухай

2020-07-09 08:05:19

2020 оны 07 сарын 09-ний өдөр                                             Дугаар А/966                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Төв цэцэрлэгт хүрээлэнгийн үйл

ажиллагааны тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 78 дугаар зүйлийн 78.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жанжин Д.Сүхбаатарын талбайн урд байрлах Төв цэцэрлэгт хүрээлэнд хийгдсэн тохижилтын ажилтай холбогдуулан дор дурдсан байгууллагуудад дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасугай:

 

       1.1.Цэцэрлэгт хүрээлэнд хийгдсэн тохижилтын ажлын хүрээнд бий болсон өмч хөрөнгийг Нийслэлийн өмчид бүртгэхийг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т;  

 

       1.2.Цэцэрлэгт хүрээлэнгийн 2.5 га газрын тохижилт, ногоон байгууламж, усан оргилуур, нийтийн бие засах газрын арчлалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ /Б.Бямбадорж/-т;

 

       1.3.Цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсэгт байрлах тусгай тайзыг ашиглан иргэд, олон нийтэд зориулсан соёл, урлагийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах тусгай журам боловсруулан мөрдүүлж ажиллахыг Нийслэлийн Соёл, урлагийн газар /Ч.Бат-Эрдэнэ/-т;

 

      1.4.Тус цэцэрлэгт хүрээлэнд аливаа худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгохгүй байх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/, Сүхбаатар дүүргийн Засаг дарга /Х.Болормаа/ нарт тус тус;

 

      1.5.Арчлалт хамгаалалтын үйл ажиллагаанд шаардагдах зардлыг жил бүрийн нийслэлийн төсөвт тусгаж, гүйцэтгэлээр нь санхүүжүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т.

 

     2.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                           БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                           НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                          Ж.БАТБАЯСГАЛАН