Аргачлал батлах тухай

2020-06-25 08:20:19

2020 оны 06 сарын 25-ны өдөр                                         Дугаар А/859                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Аргачлал батлах тухай

 

 

 

       Монгол Улсын  Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 14.2.4, 58.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.“Нийслэлийн боловсролын салбарын барилга, байгууламжийн их засварын төсөл, арга хэмжээг төлөвлөх аргачлал”-ыг хавсралт ёсоор баталсугай. 

 

      2.Батлагдсан аргачлалыг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн боловсролын барилга, байгууламжийн их засварын төсөл, арга хэмжээг төлөвлөх, хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх үйл ажиллагаанд мөрдөж ажиллахыг холбогдох төсвийн шууд захирагч нарт, аргачлалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогч /Ш.Анхмаа/-д тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН