Газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай

2020-06-18 08:00:21

2020 оны 06 сарын 18-ны өдөр                                       Дугаар А/830                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийг дуусгавар

болгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/22 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай амины орон сууцны зориулалттай 612 м.кв газрыг эзэмшигч иргэн Г.Ганзоригоос ирүүлсэн хүсэлтийг үндэслэн тус иргэний газар эзэмших эрхийг дуусгавар болсонд тооцсугай.

 

     2.Газар эзэмших эрх нь дуусгавар болсон талаар Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу дээрх иргэнд мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН