Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ өөрчлөх тухай

2020-06-15 08:55:57

2020 оны 06 сарын 15-ны өдөр                                            Дугаар А/820                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн

хэмжээ өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4,  37 дугаар зүйлийн 37.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 6 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байгаа газрын талбайн хэмжээг өөрчилсүгэй.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.        

 

       3.Энэ захирамж гарсантай "Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/576 дугаар захирамжийн иргэн Г.Даваасүрэнд, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/376 дугаар захирамжийн "Тэргэлтех" ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/234  дүгээр захирамжийн иргэн М.Амбагад, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/327 дугаар захирамжийн иргэн З.Адъяасүрэнд, "Газар эзэмших эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/657 дугаар захирамжийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт, "Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176  дугаар захирамжийн "Автотээврийн үндэсний төв" ТӨААТҮГ-т, "Газар эзэмших эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/375 дугаар захирамжийн Налайх дүүргийн соёлын ордонд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН