Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх тухай

2020-06-09 08:05:48

2020 оны 06 сарын 09-ний өдөр                                           Дугаар А/791                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа

эрхлэх тусгай зөвшөөрлийг

сэргээх тухай 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” А/940 дүгээр захирамжаар томилогдсон ажлын хэсгийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын шийдвэр, хөндлөнгийн шинжээчийн  дүгнэлтийг  үндэслэн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх хуулийн этгээдийн нэрийг  хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх эрүүл мэндийн байгууллагын талаар харьяа татвар, даатгал, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, цахим хуудсанд мэдээллийг байршуулахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус үүрэг болгосугай.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан  орлогч /Ш.Анхмаад/-д үүрэг болгосугай.

 

 

 

 

  
                       

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН