Газар эзэмших эрх олгох тухай

2020-05-29 11:05:10

2020 оны 05 сарын 29-ний өдөр                                     Дугаар А/773                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 15 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших эрх олгосугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай  холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/461  дүгээр захирамжийн Улаанбаатар зам засвар, арчлалт компанид, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/438 дугаар захирамжийн “Их Алтан Тэвш-Өргөө” ОНӨААТҮГ-т, "Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/573 дугаар захирамжийн “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-т, "Газар эзэмших эрхийн зориулалт өөрчлөх тухай" Багануур дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/497 дугаар захирамжийн иргэн Д.Шинэбаярт, "Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/58  дугаар захирамжийн иргэн Г.Ганбатад, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай" Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/598 дугаар захирамжийн иргэн С.Амарбаясгаланд, "Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай" Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/213 дугаар захирамжийн иргэн Д.Чимэдцэрэн, С.Баасандорж нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН