Газар ашиглах эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай

2020-05-29 10:45:39

2020 оны 05 сарын 29-ний өдөр                                             Дугаар А/771                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар ашиглах эрхийн талбайн

хэмжээг өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 44 дүгээр зүйлийн 44.6, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1599 м.кв газрыг эмнэлгийн зориулалтаар ашиглагч “Ачтус хоспис” ХХК /РД:5832543/-ийн ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээг 1708 м.кв болгон өөрчилж, 5 /таван/ жилийн хугацаатайгаар ашиглуулсугай.

 

      2.Энэ захирамжид заасан аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.            

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/955 дугаар захирамжийн “Ачтус хоспис” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН