Газар ашиглах эрх олгох тухай

2020-05-29 10:40:49

2020 оны 05 сарын 29-ний өдөр                                        Дугаар А/770                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар ашиглах эрх олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 44 дүгээр зүйлийн 44.6, 44¹ дүгээр зүйлийн 44¹.5, 44¹.9-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 04 дүгээр сарын 17, 05 дугаар сарын 01-ний өдрийн хурлуудаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 3 сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглах эрх олгосугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                    С.АМАРСАЙХАН