Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай

2020-05-25 09:25:44

2020 оны 05 сарын 25-ны өдөр                                             Дугаар А/722                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн

гэрчилгээний хугацааг сунгах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 11 дүгээр сарын 22, 29, 12 дугаар сарын 06, 13, 20-ны өдрийн хурлуудаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 14 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасугай. 

 

      2.Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН