Газар эзэмших эрхийн зориулалт, хаяг, байршил, оноосон нэр өөрчлөх тухай

2020-05-21 10:10:50

2020 оны 05 сарын 21-ний өдөр                                        Дугаар А/710                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн зориулалт,

хаяг, байршил, оноосон нэр өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 10 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байгаа газрын талбайн хэмжээ, хаяг, байршил, оноосон нэрийг өөрчилсүгэй.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.            

           

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 348 дугаар захирамжийн "Дулаан Өргөө" ХХК, Ус, дулаан дамжуулах төв-3-т, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын  2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 470 дугаар захирамжийн "Дулаан Өргөө" ХХК-д, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын  2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/53  дугаар захирамжийн Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын  2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/446 дугаар захирамжийн "Магнай трейд" ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/24 дүгээр захирамжийн “Ти энд Эйч трейд” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/616 дугаар захирамжийн “Баялаг-Өлзий” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжийн “Дэчинравжайлин хийд” шашны байгууллагад, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/1027 дугаар захирамжийн "Бодиз-Автомотив" ХХК-д, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/459  дүгээр захирамжийн иргэн Б.Энхтуяад, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/459  дүгээр захирамжийн иргэн А.Алтансүх, П.Энхтуяа нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН