Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ өөрчлөх тухай

2020-05-20 09:30:36

2020 оны 05 сарын 20-ны өдөр                                         Дугаар А/689                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн

хэмжээ өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 3 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байгаа газрын талбайн хэмжээг өөрчилсүгэй.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.            

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 324 дүгээр захирамжийн "Ди Би интернэшнл" ХХК-д, "Газар эзэмших эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/169 дүгээр захирамжийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт, "Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/297 дугаар захирамжийн иргэн Ц.Түвшинбаярт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН