Авто замын ашиглалтыг сайжруулах тухай

2020-04-30 09:10:54

2020 оны 04 сарын 30-ны өдөр                                         Дугаар А/580                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Авто замын ашиглалтыг

сайжруулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Авто замын тухай хуулийн 12  дугаар  зүйлийн 12.1.5-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй цемент зуурмагийн үйлдвэрүүд, барилга барьж буй барилгын компаниудыг хашаан дотроо болон засмал замтай нийлэх хэсэгт тээврийн хэрэгслийн дугуйг цэвэрлэх зориулалтын талбайтай болгох, шаардлагыг биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохгүй байхыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар /Б.Ууганбаяр/, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн  газар /Д.Дашдорж/, “Хот тохижилтын газар ОНӨААТҮГ /Д.Бямбадорж/, Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар /С.Энхтөр/-т тус тус үүрэг болгосугай.

 

      2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /Б.Отгонсүх /-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН