Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай

2020-04-24 09:00:01

2020 оны 04 сарын 24-ны өдөр                                        Дугаар А/568                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн

хэмжээг өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 35 дугаар зүйлийн 35.3.2, 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 57 дугаар зүйлийн 57.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний зориулалтаар 1142 м.кв газрыг эзэмшигч “Эй Жи энд Би” ХХК /РД:2727986/ нь Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10/39 дүгээр дүгнэлт, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны МЗХ2017/11-28 архитектур төлөвлөлтийн даалгавар болон Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм НБбД 30.01.04-ийн 12.1.6-р зүйлийг тус тус үндэслэн “Н.Нямдаваагийн нэрэмжит хавдар судлалын үндэсний төв”-ийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу орц гарц гаргах тухай удаа дараагийн албан шаардлагыг биелүүлээгүй мөн зогсоолын талбай, гарц байхаар төлөвлөсөн байршилд зохих зөвшөөрөлгүй барилга барьсан байх тул тус компанийн газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өмнө нь эзэмшиж байсан хэмжээгээр буюу 900 м.кв болгон өөрчилж, 15 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлсүгэй.

 

       2.Энэ захирамжид заасан аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.      

 

        3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/150 дугаар захирамжийн хавсралтын “Эй Жи энд Би” ХХК-д холбогдох жагсаалтын “26” дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН