Журам батлах тухай

2020-04-23 09:20:09

2020 оны 04 сарын 23-ны өдөр                                              Дугаар А/567                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Журам батлах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагыг шүүх, хууль хяналтын байгууллагад төлөөлөх үйл ажиллагааны хяналт, бүртгэлийг сайжруулах зорилгоор “Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажиллах журам”-ыг хавсралтаар баталсугай.

 

       2.Шүүх, хууль хяналтын байгууллагад төлөөлөн, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль, журмын дагуу оролцож, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосугай.

 

        3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /А.Даваажаргал/-т даалгасугай.

 

      

 

 

 

 

 

                                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН