Япон Улсын Саппоро хотод уулзалтад оролцуулах тухай

2013-07-31 00:00:00
2013 оны 07 сарын 31 өдөр                                         дугаар А/739                                                Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 
1.Япон Улсын Саппоро хотод 2013 оны 08 сарын 01-нээс 03-ны өдрүүдэд болох Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын холбооны Ажлын хэсгийн уулзалтад Тамгын газрын Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатарыг оролцуулсугай.
 
2.С.Баярбаатарт холбогдох зам хоног, визний хураамжийн зардал 350 /гурван зуун тавь/ ам.долларыг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3.Уулзалтад  оролцсон  тухай  тайланг  буцаж  ирснээс  хойш  14 хоногийн дотор Нийслэлийн удирдлагын зөвлөлд танилцуулж, хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг /С.Баярбаатар/-т үүрэг болгосугай.
 
 
 
           
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
            САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ
            ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                                             Н.БАТАА