Газар эзэмших эрх олгох тухай

2013-07-31 00:00:00
2013 оны 07 сарын 31 өдөр                                               дугаар А/738                                          Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.3; 33 дугаар зүйлийн 33.1.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Техникийн зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 10, 06 дугаар сарын 21, 07 дугаар сарын 05-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад тусгагдсан 6 барилга байгууламжийн газрын байршил, хэмжээ, зориулалтыг дараах байдлаар тогтоон 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосугай. Үүнд:  
 
1.1. Нийслэлийн Авто замын газарт Замын байгууламжийн зориулалтаар Баянзүрх дүүргийн 12, 26 дугаар хорооны нутагт дэвсгэрт Жанжин клубын зүүн урд талд төмөр замын доогуур шинээр барих авто зам нүхэн гарцад зориулан 0.23 га;
 
1.2. Нийслэлийн Боловсролын газарт Цэцэрлэгийн барилгын газрын зориулалтаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 87 дугаар сургуулийн эдэлбэр газрын зүүн хойд талд байршуулан 0.12 га;
 
1.3. Нийслэлийн Боловсролын газарт Бага сургуулийн барилгын газрын зориулалтаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шар хоолойн аманд байршуулан 0.79 га;
 
1.4. Усны барилга байгууламжийн газарт Инженерийн барилга байгууламжийн зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 25  дугаар хорооны нутагт дэвсгэрт Баянхошууны үерийн хамгаалалтын далан сувгийг шинэчлэх ажилд зориулан 9.5 га;
 
1.5. Нийслэлийн Үйлдвэр, Хөдөө, аж ахуйн газарт “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв”-ийн барилгын  зориулалтаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо 4 дүгээр цахилгаан станцын урд талд   байршуулан 0.08 га;
 
1.6. Нийслэлийн Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газарт “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв”-ийн барилгын  зориулалтаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо “Сод Монгол Групп” ХХК-ийн  Шатахуун түгээх станц /ШТС/-ын хойд талд байршуулан 0.49 га
 
2.  Дээрх барилга байгууламжийн орчны ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан батлахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, барилга угсралтын ажилд захиалагчийн хяналт тавихыг Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/, газар эзэмших гэрээг байгуулж, гэрчилгээ олгон газрын бүртгэлд бүртгэх, баригдсан барилга байгууламжийг зохих журмын дагуу нийслэлийн өмчид бүртгэж, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газар
/Ш.Төмөрбаатар/-т тус тус  даалгасугай.
 
 
 
 
 
                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА 
                         БӨГӨӨД УЛААНБААТАР
                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ