Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, нэр өөрчлөх тухай

2020-03-11 09:00:22

2020 оны 03 сарын 11-ний өдөр                                       Дугаар А/339                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн

хэмжээ, нэр өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны   5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

    

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 12 аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байгаа газрын талбайн хэмжээ, нэрийг өөрчилсүгэй.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.        

           

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 167 дугаар захирамжийн Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст, “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 167 дугаар захирамжийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын  2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжийн “Батхаан групп” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/594 дүгээр захирамжийн "Гэрэлт шинэчлэл" ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/446 дугаар захирамжийн "Тэвхэн" ХХК-д, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/277 дугаар захирамжийн Нийслэлийн Газрын албанд, "Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/989 дүгээр захирамжийн "Агь" ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/101 дүгээр захирамжийн "Одод фүүд" ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/171 дүгээр захирамжийн Баянзүрх дүүргийн нэг зуун ерэн нэгдүгээр цэцэрлэгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН