Дүрэм, орон тоо, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай

2013-07-24 00:00:00
2013 оны 07 сарын 24 өдөр                                      дугаар А/714                                                    Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
    
1.“Автобус 3” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийг 1 дүгээр хавсралтаар, орон тоо, бүтцийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай. 
     
2.Дүрмийн өөрчлөлтийг холбогдох байгууллагуудад мэдэгдэн, хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталж, орон тооны дээд хязгаарт багтаан ажилтан, ажиллагсдыг томилон, цалин хөлс, нэмэгдлийг зохих журмын дагуу тогтоож ажиллахыг “Автобус-3” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйдвэрийн газар /М.Цэвээн-Очир/-т үүрэг болгосугай.
     
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/, Өмчийн харилцааны газрын дарга /Ш.Төмөрбаатар/ нарт тус тус үүрэг болгосугай.
    
4. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 115 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтыг хүчингүй болгосонд тооцсугай.
 
 
 
 
 
                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                      БӨГӨӨД УЛААНБААТАР
                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ