Ажлын хэсэг байгуулах тухай

2013-07-23 00:00:00
2013 оны 07 сарын 23 өдөр                                       дугаар А/698                                                 Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрчим хүчний тухай хуулийн 7.1, 7.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн өсөн нэмэгдэж буй цахилгааны хэрэглээг хэвийн найдвартай хангах зорилго бүхий Улаанбаатар хотын цахилгааны 110 кВ-ын “Их тойруу” дамжуулах сүлжээний төслийн барилга угсралтын ажил товлосон хугацаанаас хоцорч байгаа шалтгааныг тогтоох, тулгарч буй асуудлыг шийдвэрлэн, шаардлагатай арга хэмжээг авч богино хугацаанд дуусгах төлөвлөгөө боловсруулж,  хэрэгжилтэнд хяналт тавин ажиллах зорилго бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар байгуулсугай.
 
2.Ажлын хэсгийг бодлого чиглэлийн дагуу зохион байгуулан ажиллахыг Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс /С.Баяр-Өлзий/-т үүрэг болгосугай.
 
3.Ажлын хэсгийн тайланг нэгтгэн Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд 2013 оны 08 дугаар сарын 15-ны дотор танилцуулахыг Нийслэлийн засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч
/Н.Гантөмөр/-д даалгасугай.
 
 
 
 
 
                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                  БӨГӨӨД УЛААНБААТАР
                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                              Э.БАТ-ҮҮЛ