Эрх шилжүүлэх тухай

2013-07-23 00:00:00
2013 оны 07 сарын 23 өдөр                                           дугаар А/703                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.6 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд санхүүжих Сүхбаатар дүүрэгт баригдах иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын  жагсаалтыг хавсралтаар баталсугай.
 
2.Батлагдсан төсөл, арга хэмжээний эрхийг нийслэлийн Засаг даргаас Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсанд шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг даалгасугай. 
 
3.Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар
/Л.Нарантуяа/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар  
/Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
     
 
 
 
 
                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                            БӨГӨӨД УЛААНБААТАР
                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                       Э.БАТ-ҮҮЛ