Тээврийн хэрэгсэл данснаас хасах тухай

2020-02-06 09:20:00

2020 оны 02 сарын 06-ны өдөр                                              Дугаар А/165                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл

данснаас хасах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

          

    1.Нийслэлийн өмчит зарим байгууллагуудын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, техникийн комиссын актаар ашиглалтын шаардлага хангахгүй, засаж сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тогтоогдсон тээврийн хэрэгслүүдийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах доод үнийг нэгдүгээр, сэлбэгийн буюу хоёрдогч түүхий эдийн зориулалтаар татан төвлөрүүлж худалдах тээврийн хэрэгслийн үнийг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

      2.Дуудлагын  худалдааг  холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж,  энэхүү захирамжийн 1 дүгээр хавсралтад заасан төсөвт байгууллагын тээврийн хэрэгслийг худалдсанаас орох орлогыг 100 хувь, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын тээврийн хэрэгслийг худалдсанаас орох орлогын 30 хувийг, 2 дугаар хавсралтад заасан тээврийн хэрэгслийг худалдсанаас орох орлогыг 100 хувь нийслэлийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

      3.Данс бүртгэлээс хасагдаж буй тээврийн хэрэгслүүдтэй холбогдох шийдвэр гарч, шийдвэрийг хэрэгжүүлэх хүртэлх хугацаанд тухайн эд хөрөнгийн  бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллахыг эзэмшигч байгууллагуудын удирдлагуудад үүрэг  болгосугай.

 

      4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Р.Батрагчаа/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                            С. АМАРСАЙХАН