Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ өөрчлөх тухай

2019-12-30 09:20:49

2019 оны 12 сарын 30-ны өдөр                                        Дугаар А/1389                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн

хэмжээ өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 6 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшилд байгаа газрын талбайн хэмжээг өөрчилсүгэй.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.            

           

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 дугаар захирамжийн иргэн Я.Дондов, Д.Саранчимэг нарт, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/938 дугаар захирамжийн иргэн М.Чимэд, Ч.Өлзийжаргал, Ч.Өлзийбаяр нарт, “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/98 дугаар захирамжийн Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт, “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дүгээр захирамжийн иргэн П.Сайнбаярт, “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн  А/1168 дугаар захирамжийн иргэн Л.Батсүхэд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН