Газар ашиглах эрхийн талбайн хэмжээ өөрчлөх тухай

2019-12-30 09:15:01

2019 оны 12 сарын 30-ны өдөр                                           Дугаар А/1388                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар ашиглах эрхийн талбайн

хэмжээ өөрчлөх тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, 44 дүгээр зүйлийн 44'5, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 2 байгууллагын ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээг өөрчилсүгэй.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.         

           

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр захирамжийн “Тохилог-33“ СӨХ-нд, "Сууц өмчлөгчдийн холбоодод газар ашиглах эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/1106 дугаар захирамжийн "Хаан хатан" СӨХ-нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН