Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирлуудтай байгуулсан контрактыг дүгнэж, зорилтот түвшинг батлах тухай

2013-07-16 00:00:00
2013 оны 07 сарын 16 өдөр                                            дугаар А/658                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.2 дугаар зүйлийн “а”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 113 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 61 дүгээр захирамж, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирлуудтай байгуулсан контрактыг дүгнэхээр ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/390 дүгээр захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга, захирлуудтай байгуулсан 2012 оны контрактын биелэлтийг дүгнэсэн дүн, олгох урамшууллыг нэгдүгээр хавсралтаар, нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын 2013 оны эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
 
2.Контрактаар хүлээсэн үүргээ биелүүлэн, байгууллагынхаа үйл ажиллагааны цар хүрээ, үр өгөөжийг нэмэгдүүлж ажиллахыг орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга, захирлууд, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
 
3.Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга, захирлуудад олгохоор батлагдсан урамшууллыг зохих сангаас гарган, урамшууллын тодорхой хэсгээр удирдлагын багийг урамшуулахыг орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын удирдлагуудад зөвшөөрсүгэй.
 
 
 
 
 
 
                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                              БӨГӨӨД УЛААНБААТАР
                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ