Үйлдвэрлэл, технологийн паркийн барилга байгууламж нийслэлийн өмчид бүртгэн авах тухай

2019-12-13 09:10:15

2019 оны 12 сарын 13-ны өдөр                                  Дугаар А/1309                                             Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Үйлдвэрлэл, технологийн паркийн

барилга байгууламж нийслэлийн

өмчид бүртгэн авах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.1,  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 192 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны балансаас шилжиж ирсэн Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 175 000 000 /нэг зуун далан таван сая/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий  үйлдвэрлэл, технологийн паркийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

    2.Нийслэлийн өмчид бүртгэн авч буй барилга байгууламжийг данс бүртгэлдээ бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг “Багануур Үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ /Ч.Элбэгсайхан/-т зөвшөөрсүгэй.

 

    3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

            

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН