Зохицуулалт хийх тухай

2019-12-12 09:30:49

2019 оны 12 сарын 12-ны өдөр                                      Дугаар А/1300                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Зохицуулалт хийх тухай

 

           

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 249 дүгээр тогтоол, Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 172 дугаар тушаалыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжих Барилга, хот байгуулалтын сайдын багцаас Нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлж буй  төсөл, арга хэмжээний 2019 онд санхүүжих дүнд өөрчлөлт орсон ажлын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг, холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн санхүүжилтийн эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хавсралтын 1-14-т заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, 15-т заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Ул аанбаатар лифт ОНӨТҮГ /Б.Батбаатар/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                      С.АМАРСАЙХАН