Мөнгөн урамшуулал олгох тухай

2019-12-12 09:15:32

2019 оны 12 сарын 12-ны өдөр                                         Дугаар А/1297                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Мөнгөн урамшуулал олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01/19 дүгээр, 2018 оны 04/13 дугаар, 2018 оны 19/16 дугаар, 2019 оны 26/23 дугаар  тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 4.1.18 дахь заалтад  “Монгол хүн” хүмүүжлийн аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр заасны дагуу уралдаанд шалгарсан сургууль, цэцэрлэг, багшийн жагсаалтыг 1 дүгээр, сургууль, цэцэрлэг, багшид урамшуулал  олгоход шаардагдах хөрөнгийн зардлын төсвийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

      2.Мөнгөн урамшуулал олгоход шаардагдах 30.000.000 /гучин сая/ төгрөгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан “Нийслэлийн боловсрол-2020” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

       3.“Монгол хүн” хүмүүжлийн аяны хүрээнд зохион байгуулсан шилдэг үйл ажиллагаа, туршлагыг сурталчилж түгээх ажлыг хариуцан зохион байгуулахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН