Зардал гаргах тухай

2013-07-04 00:00:00
2013 оны 07 сарын 04 өдөр                                       дугаар А/643                                                       Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 
1. “Явуулын тайзтай автомашин”-ыг  2013 оны 06 дугаар сарын 22-ны 18:00-24:00 цаг хүртэл Сүхбаатарын талбайд байрлуулан Сүхбаатарын талбайн гэрэлтүүлгийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн соёл урлагийн газар /Б.Батцэнгэл/-т үүрэг болгосугай.
 
 2. Гэрэлтүүлгийн нээлтийн үйл ажиллагаанд “Явуулын тайзтай авто машин”-аар үйлчилсэн зардалд шаардагдах 500 000 /Таван зуун мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т  зөвшөөрсүгэй.
 
 
 
 
                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                 БӨГӨӨД УЛААНБААТАР
                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ