Боловсрол сургалтын байгууллагын тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай

2019-11-21 09:35:56

2019 оны 11 сарын 21-ний өдөр                                           Дугаар А/1230                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Боловсрол сургалтын байгууллагын

тусгай зөвшөөрөлд өөрчлөлт

оруулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Үүсгэн байгуулагчдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу хаягийн өөрчлөлт хийх боловсрол сургалтын 8 байгууллагын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан байгууллагуудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд холбогдох өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай. 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР  

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН