Ерөнхий боловсролын “Монгол-Од” сургуулийн тусгай зөвшөөрлийг сэргээх тухай

2019-11-21 09:30:45

2019 оны 11 сарын 21-ний өдөр                                             Дугаар А/1229                                 Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ерөнхий боловсролын “Монгол-Од”

сургуулийн тусгай зөвшөөрлийг

сэргээх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын “Монгол-Од” сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчинд хийсэн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн гүйцэтгэлийн хяналт шалгалтаар зөрчлийг арилгаж, эрсдэлийг бууруулсан  тул дээрх сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээсүгэй.

 

    2.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/874 дүгээр захирамжийн хавсралтад заасан ерөнхий боловсролын “Монгол-Од” сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

    3.Ерөнхий боловсролын “Монгол-Од” сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгохыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН