Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай

2019-11-21 09:25:24

2019 оны 11 сарын 21-ний өдөр                                        Дугаар А/1228                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны  10 дугаар сарын 25-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 4 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших, ашиглах эрх олгосугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх, хугацааг сунгах, талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчилж баталгаажуулах тухай" Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 163 дугаар захирамжийн иргэн М.Мияалхаажавт,  "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай"  Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/311 дүгээр захирамжийн "Росторг" ХХК-д, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/606 дугаар захирамжийн "Монте дассел трейд" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН