Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай

2019-11-21 09:05:29

2019 оны 11 сарын 21-ний өдөр                                     Дугаар А/1224                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ,

зориулалт өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 4 иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, нэрийг өөрчилсүгэй.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

           

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын  2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/863 дугаар захирамжийн "Оюуны ундраа групп" ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/359 дүгээр захирамжийн иргэн Ч.Баатарсүрэнд, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын  2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/771 дүгээр захирамжийн "Дүүрэнтөгөл" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН