Эрх шилжүүлэх тухай

2019-10-21 09:05:58

2019 оны 10 сарын 21-ний өдөр                                             Дугаар А/1084                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

           

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23, 27/25 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх хөрсний усны ундаргыг тогтоох, хөрсний ус зайлуулах ажлын жагсаалтыг 1 дүгээр, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 2 дугаар хавсралт ёсоор баталж, уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ /Т.Цэрэнноров/-т шилжүүлэн, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

 

     2.Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн санхүүжүүлэх эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/495 дугаар захирамжийн хавсралтаар баталсан “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх хөрсний усны ундаргыг тогтоох, хөрсний ус зайлуулах ажлын жагсаалт”-ын 1, 2, 3, 4 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/192 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан “Хот тохижилт, нийтийн аж ахуй, барилгын засвар, шинэчлэлтийн ажлын жагсаалт”-ын 20 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН