Түрээсийн орон сууцны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2019-10-16 11:05:55

2019 оны 10 сарын 16-ны өдөр                                        Дугаар А/1074                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Түрээсийн орон сууцны төсөл, хөтөлбөрийг

хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 10/38 дугаар тогтоол, 2015 оны 198 дугаар тогтоол, 2019 оны 115 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны 40 хувийг гэр хорооллын бүсэд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь батлагдсан байршлуудад 4 га-аас багагүй талбайд газрыг орон сууцаар, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин төлөвлөн барилгажуулах байршлуудад орон сууцыг орон сууцаар солих замаар чөлөөлж, чөлөөлсөн талбайд түрээсийн орон сууцны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллахыг “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК /Б.Сүхбаатар/-д даалгасугай.

 

     2.Энэхүү захирамжийн хавсралтад заасан байршлуудад түрээсийн орон сууцны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй.

 

         3.Түрээсийн орон сууцны төсөл, хөтөлбөрийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу батлахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, хөгжлийн  газар /Б.Ууганбаяр/-т үүрэг болгосугай.

 

       4.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /О.Мөнгөншагай/-д даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН