Гадаад томилолтын тухай

2019-10-16 09:40:05

2019 оны 10 сарын 16-ны өдөр                                       Дугаар А/1067                                     Улаанбатаатар хот

 

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

    

     1.Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо зохион байгуулагдах "Уур амьсгалын өөрчлөлт" хотын дарга нарын форум болон Тогтвортой байдлын төлөөх орон нутгийн захиргаадын олон улсын байгууллагын Зүүн Азийн бүс нутгийн гүйцэтгэх хорооны уулзалтад оролцуулах зорилгоор Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн Гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Азжаргал нарыг 2019 оны 10 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулагч талын зардлаар тус хотод томилон ажиллуулсугай. 

 

     2.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалд даалгасугай.

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                       С.АМАРСАЙХАН