Гадаад томилолтын тухай

2019-10-04 09:00:39

2019 оны 10 сарын 04-ний өдөр                                         Дугаар А/1045                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

         1.Тайландын Хаант Улсын Амата аж үйлдвэрийн парк, төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах зорилгоор Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын Үйлдвэрлэл, инновацын хэлтсийн дарга С.Золбаяр, тус газрын Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ж.Тамжид, “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын дарга С.Батжаргал, тус газрын Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хэлтсийн дэд бүтэц хариуцсан инженер Г.Пүрэвдорж нарыг 2019 оны 10 дугаар сарын 07-10-ны өдрүүдэд тус улсад томилон ажиллуулсугай.

 

         2.Гадаад томилолтод шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад албан томилолтын зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т зөвшөөрсүгэй.

 

           3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын Үйлдвэрлэл, инновацын хэлтсийн дарга С.Золбаярт даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН