Ажлын хэсэг байгуулах тухай

2019-10-02 09:15:53

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ, ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН

ХАМТАРСАН ЗАХИРАМЖ

 

2019 оны10 сарын 02-ны өдөр                                     Дугаар А/1038                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Харьяалах нутаг дэвсгэрийнхээ хилийн цэсийн гадна газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон зөрчилтэй нэгж талбаруудыг тодорхойлж, шаардлагатай тохиолдолд холбогдох шийдвэрийг цуцлах, шинэчлэн баталгаажуулах, уг ажилтай холбогдуулан харьяалах нутаг дэвсгэрийн хилийн цэсийн тодруулах ажлыг зохион байгуулах зорилгоор Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Төв аймгийн Сэргэлэн сум хоорондын хилийн цэсийн гадна олгосон нэгж талбарын зөрчлийг арилгах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Төв аймгийн Аргалант, Баянцогт, Баянчандмань сум хоорондын хилийн цэсийн гадна олгосон нэгж талбарын зөрчлийг арилгах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар, Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сум хоорондын хилийн цэсийн гадна олгосон нэгж талбарын зөрчлийг арилгах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 3 дугаар, Нийслэлийн Багануур дүүрэг, Төв аймгийн Баяндэлгэр сум хоорондын хилийн цэсийн гадна олгосон нэгж талбарын зөрчлийг арилгах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 4 дүгээр, Нийслэлийн Багахангай дүүрэг, Төв аймгийн Баян сум хоорондын хилийн цэсийн гадна олгосон нэгж талбарын зөрчлийг арилгах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 5 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

      2.Энэ захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг 2019 оны 4 дүгээр улиралд багтаан Нийслэлийн Засаг даргын зөвлөл болон Төв аймгийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Ажлын хэсгүүдэд үүрэг болгосугай.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН

                                                                                                                    

ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ 

ДАРГА                     Ж.БАТЖАРГАЛ