Тээврийн хэрэгсэл балансаас балансад шилжүүлэх тухай

2019-10-01 10:05:39

2019 оны 10 сарын 01-ний өдөр                                    Дугаар А/1031                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл балансаас балансад

шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2.а, 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 5.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Сонгинохайрхан дүүргийн Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГ, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн балансад бүртгэлтэй энэ захирамжийн хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг балансаас балансад шилжүүлж, данс бүртгэлээсээ хасахыг Сонгинохайрхан дүүргийн Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГ /С.Мөнхбат/-т, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг /Д.Бааст/-т, балансаас балансад шилжин ирж буй хөрөнгийг зохих журмын дагуу данс бүртгэлдээ бүртгэн авахыг Багануур дүүргийн Багануур тохижилт ОНӨААТҮГ /Д.Батнасан/-т тус тус зөвшөөрсүгэй.

 

    2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                         С.АМАРСАЙХАН