Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай

2019-09-17 09:10:08

2019 оны 09 сарын 17-ны өдөр                                          Дугаар А/952                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ,

зориулалт, нэр өөрчлөх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 5 аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчилсүгэй.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.        

           

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэн эзэмшүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 209 дүгээр захирамжийн “БНЧ” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн  талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 360 дугаар захирамжийн “Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс”-т, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/349 дүгээр захирамжийн “Титэмт-Орд” ХХК-д, “Газар эзэмших эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/663 дугаар захирамжийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар”-т, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/101 дүгээр захирамжийн “Шунхлай Трейдинг” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН