Зам, шугам сүлжээний газрыг чөлөөлөх тухай

2019-09-02 09:00:17

2019 оны 09 сарын 02-ны өдөр                                            Дугаар А/895                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Зам, шугам сүлжээний газрыг

чөлөөлөх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.3,  57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1.1,  59.1.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Юу Эм Ди” ХХК-ийн зам, шугам сүлжээний газарт зөвшөөрөлгүй барьсан хашаа, авто машины зогсоол, бетонон хогийн цэгийг албадан буулгаж, газар чөлөөлсүгэй.  

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан байгууламжийг албадан буулгах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд, уг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хэв журмыг сахиулж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Ядамдорж/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН