Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай

2019-08-30 09:00:11

2019 оны 08 сарын 30-ны өдөр                                    Дугаар А/891                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрхийн

талбайн хэмжээ, зориулалт,

нэр өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, нэрийг өөрчилсүгэй.

    2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.           

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128 дугаар захирамжийн “Эсэнтрейдинг” ХХК, “БОСА” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/223 дугаар захирамжийн “Монфрэш шүүс” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/437 дугаар захирамжийн “ХСТТ” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/563 дугаар захирамжийн "Пи юу эйч эм ай  эм" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжийн “Алтанбил” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/386 дугаар захирамжийн “Дархан хаан уул” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг  даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/548 дугаар захирамжийн "Монголын урлагийн ажилтны холбоо" ТББ-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжийн “Улаанбаатар барилга” ХХК-д, “Газар  эзэмших, ашиглах  эрхийн  гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/993 дугаар захирамжийн “Гандан-60” СӨХ-д, “Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/447 дугаар захирамжийн “Багануур үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨААТҮГ-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/519 дүгээр захирамжийн “Нийслэлийн түргэн тусламжийн төв”-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, байршил, нэр, эдэлбэрийн хэлбэрийг өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжийн “Морьт гүрэн” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1114 дүгээр захирамжийн “Грийт голд” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1158 дугаар захирамжийн иргэн С.Батбаатарт, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны  02 дугаар сарын 15-ны өдрийн А/102 дугаар захирамжийн “Шинжлэх ухаан технологийн их сургууль”-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/170 дугаар захирамжийн “Евроконстракшн” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                                      С.АМАРСАЙХАН