Иргэдэд газар өмчлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2019-08-29 08:00:35

2019 оны 08 сарын 29-ний өдөр                                       Дугаар А/884                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Иргэдэд газар өмчлүүлэх талаар

авах зарим арга хэмжээний тухай

                         

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/19 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0798 дугаар шийдвэрээр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 6 дугаар гудамжны 158 тоот хаягт байрлах газарт өмчлөх эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2007 оны 523 дугаар захирамжийн З.Хоролсүрэнд холбогдох хэсгийг шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор иргэн Г.Шагжийн өмчилсөн газрын бүртгэлд өөрчлөлт оруулж Р.Батсүх, Ш.Оюундарь нарт хамтран өмчлүүлсүгэй.

 

     2.Энэ захирамжийн дагуу газар өмчлөгч иргэдийн бүртгэлд өөрчлөлт орсон  нэгж талбарт газар зохион байгуулалт хийж, газрыг хүлээлгэн өгөх, улсын бүртгэлд бүртгэх, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                   С.АМАРСАЙХАН