Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

2019-08-26 08:00:22

2019 оны 08 сарын 26-ны өдөр                                   Дугаар А/870                                            Улаанбаатар хот

 

 

 

 

Халхын голын байлдааны ялалтын

80 жилийн ойг тэмдэглэн

өнгөрүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29,2, Засгийн газрын 2018 оны 210 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Оросын Холбооны Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор ОХУ-ын А.В.Александровын нэрэмжит Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын тоглолтыг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 19.00 цагт Нийслэлийн Соёлын төв өргөөнд, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 20.00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд, ОХУ-ын Агаарын цэргийн хүчний нислэгийн үзүүлэх тоглолтыг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 12.00 цагт Хүй долоон худагт тус тус зохион байгуулсугай.

 

     2.Дээрх ажлын хүрээнд байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг удирдан зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т, тоглолт зохион байгуулах байраар хангах, зочид төлөөлөгчдийг хүлээн авахад дэмжлэг үзүүлэн ажиллахыг Нийслэлийн Соёлын төв өргөө /Б.Байгалмаа/-нд тус тус үүрэг болгосугай.

 

       3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг Нийслэлийг Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч /Ж.Батбаясгалан/-д даалгасугай.

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН