Гэрээ байгуулан ажиллах тухай

2019-08-23 08:25:59

2019 оны 08 сарын 23-ны өдөр                                        Дугаар А865                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Гэрээ байгуулан ажиллах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2019 оны 19/05 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Сайжруулсан хатуу түлш тээвэрлэх ерөнхий шаардлагыг хавсралтаар  баталсугай.

 

    2.Ерөнхий шаардлагыг үндэслэн сайжруулсан хатуу түлш тээвэрлэх ажлын даалгавар боловсруулах, гүйцэтгэгчийг зохих хууль, журмын дагуу сонгон шалгаруулахыг “Таван Толгой Түлш” ХХК /М.Ганбаатар/-д зөвшөөрсүгэй.

 

     3.Сайжруулсан хатуу түлш тээвэрлэх ажлын  гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар /Б.Цацрал/-т, гэрээнд хяналт тавьж ажиллахыг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т, тээвэрлэлтийн ажлын санхүүжилтийг төлөвлөлттэй нийцүүлж, гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т тус тус даалгасугай.

 

       4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч /Ж.Батбаясгалан/, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /Д.Мөнхжаргал/  нарт тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                        С.АМАРСАЙХАН