Журам шинэчлэн батлах тухай

2019-08-15 08:05:03

2019 оны 08 сарын 15-ны өдөр                                          Дугаар А/827                                      Улаанбаатар хот

 

 

 

 

Журам шинэчлэн батлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”, 29.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Архивын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1, Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.“Захирамжлалын баримт бичиг гаргах ажиллагааны журам”-ыг шинэчлэн 1 дүгээр, “Хяналтын дагалдах хуудасны загвар”-ыг 2 дугаар, “Төсөлд ирүүлсэн саналын товьёогийн загвар”-ыг  3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

     2.Журам шинэчлэн батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2014 оны “Журам батлах тухай” А/279 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

    3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т үүрэг болгосугай.

 

                       
 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН