Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2019-08-15 08:00:30

2019 оны 08 сарын 15-ны өдөр                                           Дугаар А/825                                      Улаанбаатар хот

 

 

 

 

Захирамжид өөрчлөлт оруулах тухай

 

           

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/730 дугаар захирамжийн 1 дүгээр зүйлд заасан Улаанбаатар хотын зүүн хэсгийн дулаан хангамжийг сайжруулах, агаар орчны бохирдлыг бууруулах, Амгалан дулааны станцын үр ашгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 10, 12 дугаар хороо, Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс Гачууртын  гудамж хүртэлх 2.5 км урт 2Ф400 мм-ийн голчтой дулааны шугамын эхний ээлжийн 858 хос метр шугамын угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрхийг “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Э.Болормаа/-т шилжүүлж” гэснийг “Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар /Ч.Батбилэг/-т” гэж өөрчилсүгэй.

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН