Дэмжлэг үзүүлэх тухай

2019-08-06 08:00:12

2019 оны 08 сарын 06-ны өдөр                                        Дугаар А/798                                         Улаанбаатар хот

 

 

 

 

Дэмжлэг үзүүлэх тухай


 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Франц улсын Орлеон бүсийн Орлеон эмнэлэгт 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд туршлага судлах Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмнэлгийн мэргэжилтэн Л.Түмэнжаргал, У.Намуунбаяр, Т.Дэлгэрхүү, Г.Ууганбаяр нарын унааны зардалд дэмжлэг үзүүлсүгэй.

 

     2.Шаардагдах зардал болох 7.935.200 /долоон сая есөн зуун гучин таван мянга хоёр зуун/ төгрөгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй. 

 

     3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхийг  Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирлыг түр орлон гүйцэтгэгч Э.Галбадрахад даалгасугай. 

 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН