Газар эзэмших эрх олгох тухай

2019-08-05 08:20:35

2019 оны 08 сарын 05-ны өдөр                                    Дугаар А/794                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай  40000 м² газрыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд  Үндэсний урлагийн их театрын цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосугай.

 

       2.Газар эзэмших эрх олгогдсон тус байгууллагатай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН