Эрх шилжүүлэх тухай

2019-07-10 11:40:19

2019 оны 07 сарын 10-ны өдөр                         Дугаар А/711                                                Улаанбаатар хот

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

     1.Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, соёл урлаг, биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор нийслэлийн Налайх дүүргийн цэнгэлдэх хүрээлэнд хийгдэх тохижилтын ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг Налайх дүүргийн Засаг дарга /Ч.Раднаабазар/-т даалгасугай.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан тохижилтын ажилд шаардагдах 150.0 /нэг зуун тавь/ сая төгрөгийг Нийслэлийн 2019 оны хот нийтийн тохижилт үйлчилгээний бусад зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг дүүргийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Налайх дүүргийн Засаг дарга /Ч.Раднаабазар/-т даалгасугай.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                            С.АМАРСАЙХАН