Захирамжийн холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-06-11 00:00:00
2013 оны 06 сарын 11 өдөр                                             дугаар А/582                                                  Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3. “г”, 29.1.6 “г” заалт, 29.2, 29.3 дахь хэсэг,  “Газрын тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 746 дугаар захирамжийн иргэн Ч.Наранбаярт холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
 
2.Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлан хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                        Э.БАТ-ҮҮЛ